2013/07/18

Явж үзмээр ...

Явж үзмээр газар бас хэд гурав байнаа. Ойрын хугацаанд явах магадлалтайгаас нь эхлээд бичнээ.
  1. California -ийн хаа нэг тийшээ. Чадвал энэ жилдээ явах гээд үзнэ ээ. Ийшээ оччихын бол Las Vegas -ыг үзчихнэ гэж байгаа.
  2. Niagara Falls
  3. Washington DC
  4. New York
  5. "Mall of America" юмуу "King of Prussia Mall" - америкийн хамгийн том дэлгүүрүүд/худалдааны төвүүд гэсэн. Тийм дэлгүүр хэсэх хоббитой тэ. Гэхдээ яг үнэндээ дэлгүүр хэсэхээр аймар ядарнаа, тэгээл сүүлдээ за за явж онлайнаар дэлгүүр хэсье болоол дуусна. Онлайнаар хэсэхээр өмсөж үзмээр санагдаал, дэлгүүрээс нь үзвэл ч гэж нэг бодох шиг. Энэний нэг хэцүү нь онлайнаар үзсэн юмаа дэлгүүрээс нь очоод үзэх гэхээр байдаггүйд байнаа. Тийм болохоор онлайнаар авч таарна, аваад таарахгүй бол буцааж таарна.
  6. Япон - ямар ч байсан нэг явж юм үзэж харъя гэж бодоод. Өмнө нь тэнд байхдаа ажил гэр ажил гэр гэсээр байгаад ирсэн, олигтой газар үзэж чадаагүй.
  7. Европын орнууд руу явж чадвал бас гоё л байна.
Хамгийн сүүлд нь Монголынхоо хөдөөгүүр явж үзэх. Хүний баахан газруудаар яваад байдаг Монголд бол хөдөө явж үзээгүй гэхэд болно доо, худалч хүнд. Бүр жоохондоо, алиа мэдэхгүй байхдаа нэг хөдөө явж байсан, одоо бол хаашаа юу яаж явсанаа ч санахгүй.

Хийж үзмээр ...

Яг хэзээг нь мэдэхгүй ч хийж үзмээр байгаа зүйлс хэд гурав байнаа.
  1. Sky Diving (Онгоцноос шүхрээр буух)
  2. Нисэх - далавчтай, гол доор нь байх төмөрнөөс хоёр гараараа бариад нисдэг юмыг юу гэдэг юм болоо, тийм юмаар нисч үзэх.
Ингээд л болоо юм байх даа. Дараа санаанд орвол нэмнээ.