2013/07/18

Явж үзмээр ...

Явж үзмээр газар бас хэд гурав байнаа. Ойрын хугацаанд явах магадлалтайгаас нь эхлээд бичнээ.
  1. California -ийн хаа нэг тийшээ. Чадвал энэ жилдээ явах гээд үзнэ ээ. Ийшээ оччихын бол Las Vegas -ыг үзчихнэ гэж байгаа.
  2. Niagara Falls
  3. Washington DC
  4. New York
  5. "Mall of America" юмуу "King of Prussia Mall" - америкийн хамгийн том дэлгүүрүүд/худалдааны төвүүд гэсэн. Тийм дэлгүүр хэсэх хоббитой тэ. Гэхдээ яг үнэндээ дэлгүүр хэсэхээр аймар ядарнаа, тэгээл сүүлдээ за за явж онлайнаар дэлгүүр хэсье болоол дуусна. Онлайнаар хэсэхээр өмсөж үзмээр санагдаал, дэлгүүрээс нь үзвэл ч гэж нэг бодох шиг. Энэний нэг хэцүү нь онлайнаар үзсэн юмаа дэлгүүрээс нь очоод үзэх гэхээр байдаггүйд байнаа. Тийм болохоор онлайнаар авч таарна, аваад таарахгүй бол буцааж таарна.
  6. Япон - ямар ч байсан нэг явж юм үзэж харъя гэж бодоод. Өмнө нь тэнд байхдаа ажил гэр ажил гэр гэсээр байгаад ирсэн, олигтой газар үзэж чадаагүй.
  7. Европын орнууд руу явж чадвал бас гоё л байна.
Хамгийн сүүлд нь Монголынхоо хөдөөгүүр явж үзэх. Хүний баахан газруудаар яваад байдаг Монголд бол хөдөө явж үзээгүй гэхэд болно доо, худалч хүнд. Бүр жоохондоо, алиа мэдэхгүй байхдаа нэг хөдөө явж байсан, одоо бол хаашаа юу яаж явсанаа ч санахгүй.

Хийж үзмээр ...

Яг хэзээг нь мэдэхгүй ч хийж үзмээр байгаа зүйлс хэд гурав байнаа.
  1. Sky Diving (Онгоцноос шүхрээр буух)
  2. Нисэх - далавчтай, гол доор нь байх төмөрнөөс хоёр гараараа бариад нисдэг юмыг юу гэдэг юм болоо, тийм юмаар нисч үзэх.
Ингээд л болоо юм байх даа. Дараа санаанд орвол нэмнээ. 

2011/10/10

Машин мөргөөд ЗУГТСАН лам

Өглөө ажил руугаа явж байгаад эх нялхсын урд талын баруунаас зүүн чиглэсэн зам дээр нэг лам машин мөргүүтээ зугтаачдаг байшд. Машинд явж байтал нэг машин зүүн талаас манай урдуур хөндөлдөөд, миний баруун талд явж байсан эгнээнд орох гэж байгаад мангар том зуурмагийн машин байсан чинь зогссын, тэгссэн зүүн талд явж байсан лам хойноос нь түссс. Би бүр хүний өмнөөс зүрх түк түк.
Мөргүүлсэн машин өөрөө мөргүүлсэнээ мэдээгүй урагшаа хөдлөөд яваад өгдийн эргүү чинь, хажууд нь гүйцэж очоод сигналдан барин, мөргүүлчлээ шд өөе гээл хэлсэн чинь, лам гуай хажуугаар сүнккк. Дугаар нь 17-48 УБП, улаан өнгийн, марк нь блабла. Даанч дугаарыг нь мөргүүлсэн хүнд хэлж чадалгүй өнгөрөөд явцан л даа, мөргүүлсэнийг нь хэлсэн чинь зогсож харах гэж байсан байх, баруун тийшээ дохиогоо өгөөд л үлдсэн шд. Иймэрдүү үед нөгөө камер мамер нь хэрэг болох байх даа.

2011/09/20

Welcome

Сайн, сайн байцгаана уу

Блог уншсаар байгаад блог бичье гэж бодох ч бичихгүй байсаар одоо л бичиж эхлэх гэж байна. Санаанд орсон, сайн муу есөн жорын л юм бичих байх даа.